Travel

14 шөнө/ 15 өдөр
Online Teaching

НУУРЫН АЯЛАЛ

Price: 2500$

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 метр өндөрт оршдог цэнгэг устай нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262.4 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36,5 км ажээ.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайгаТөв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших ХатгалТурт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын гол чиглэлийн нэг юм.

undefined